ШҮҮХ ХУРАЛДААНД ХОЁР ДАХЬ УДААГАА ХҮНДЭТГЭН ҮЗЭХ ШАЛТГААНГҮЙГЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭЭГҮЙН УЛМААС ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛЭЭ БУЦААЛГАЖЭЭ
2024-12-03 Админ Хандсан тоо: 18 Хуваалцах
Шүүгчийн захирамжийн огноо, дугаар: 2024.11.11, 131/ШЗ2024/02741

Шүүгчийн захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Тоймын огноо, дугаар: 2024.12.09, Процесс хураангуй-02

Шүүхээс Б.Д-ын нэхэмжлэлтэй Б.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минутад товлосон.

Шүүх хуралдааны товыг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн атлаа нэхэмжлэгч Б.Д нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй. Иймд шүүхээс  шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, товыг мөн өдөр оролцогчид мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч Б.Д нь шүүх хуралдааны товыг урьдчилан мэдсэн боловч хариуцагч Б.Б-д холбогдох нэхэмжлэлээ дэмжиж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй.Гэрлэгчид нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх  шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Б.Д нь хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул хариуцагч Б.Б-д холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг буцаав. Нэхэмжлэлийг буцаасан нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг дахин шүүхэд гаргах эрхийг хязгаарлахгүй.

Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.