ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
БЕНЗИН ӨГСӨНГҮЙ ГЭХ ШАЛТГААНААР ТҮГЭЭГЧИЙН БИЕД ГЭМТЭЛ УЧРУУЛСАН ЭТГЭЭДЭД ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2024-10-22 Админ Хандсан тоо: 137 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоол
Тоймын дугаар, огноо: №04, 2024.04.12
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт О-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд 2023 оны 12 дугаар сарын 17-ны өдөр О-нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шунхлай” шатахуун түгээх станцын түгээгч Б-г "удаан хүлээлгэчихээд бензин өгсөнгүй” гэх шалтгаанаар цээж хэсгээр нь ширээ мөргүүлсний улмаас баруун 7-р хавирганы зөрүүгүй хугарал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Хохирогч Б-ийн биед хууль бусаар халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан шүүгдэгч О-ын үйлдлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, О-д таван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос https://shuukh.mn/single_case/101297?daterange=2024-01-01%20-%202024-04-11&id=1&court_cat=2&bb=1