ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ШҮҮХ ХУРАЛДААНД ИРЭЭГҮЙ ОРОЛЦОГЧИЙГ ЗАЙЛШГҮЙ ОРОЛЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ ТОХИОЛДОЛД ШҮҮХ ХУРАЛДААНЫГ ХОЙШЛУУЛНА
2024-10-22 Админ Хандсан тоо: 158 ХуваалцахШүүгчийн захирамж: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 112/ШЗ2024/0001 дугаар захирамж
Захирамжийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Тоймын төрөл: Шүүхийн процессын тойм 04
Санамж: Энэхүү тойм нь шүүгчийн захирамжийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Говь-Алтай аймгийн Санхүүгийн хяналт дотоод аудитын албаны 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 21-05/02/07, 21-05/03/08, 21-05/04/09, 21-05/05/10, 21-05/06/11, 21-05/07/12, 21-05/09/14, 21-03/01/15, 21-03/02/16 дугаартай төлбөрийн актуудыг тус тус хүчингүй болгуулах иргэн С.Б, Э.Б, Ц.М нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Б хүрэлцэн ирээгүй ба шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн.
Нэхэмжлэгч нь дээрх хүсэлтийг шүүхэд нотлох баримтын хамт ирүүлсэн байх ба хариуцагч нараас шүүх хуралдааныг хойшлуулахгүй, удаа дараа хойшлуулж байгаа гэсэн тайлбар гаргасан хэдий ч маргаан бүхий төлбөрийн актуудыг З Ө С Т-д тогтоосон байх тул тус хэргийг хянан хэлэлцэхэд байгууллагын нягтлан бодогч ажилтай нэхэмжлэгч Э.Б нь зайлшгүй оролцох шаардлагатай гэж үзэж шүүх хуралдааныг хойшлуулахаар шүүхийн тогтоолоор шийдвэрлэсэн.
Тойм бэлтгэсэн: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Шийдвэрийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД ДАРЖ танилцана уу.