ӨМЧЛӨГЧ ХӨРӨНГӨӨ БУСДЫН ХУУЛЬ БУС ЭЗЭМШЛЭЭС ШААРДАХ НЬ ЗӨВХӨН ХУУЛЬ БУС ЭЗЭМШИГЧИД ХАМААРАЛТАЙ
2024-10-22 Админ Хандсан тоо: 55 Хуваалцах

Тоймын төрөл: Шийдвэрийн тойм

Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.03-ны өдрийн шийдвэр № 00109

Тоймын дугаар, огноо: № 2, 2024.05.31

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Агуулга: Иргэн Б нь  шүүхэд хандаж миний өмчлөлийн автомашиныг иргэн Н нь хууль бусаар эзэмшилдээ авсан гэж уг автомашиныг гаргуулахаар шаарджээ.

Иргэн Н нь уг автомашиныг зээлийн гэрээний үүрэгт В-ээс авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  татгалзсан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар иргэн Б нь уг маргаан бүхий автомашиныг санхүүгийн лизингийн гэрээ байгуулж, иргэн В-ийн эзэмшилд шилжүүлэн өгсөн. Иргэн В нь иргэн Н-тэй зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүрэгт уг автомашиныг Н-д шилжүүлэн өгснөөр уг автомашиныг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Б нь хэдийгээр уг автомашины өмчлөгч мөн болох нь тогтоогдсон боловч иргэн нь Н нь уг автомашиныг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна.

Иймд Иргэний хуулийн 106-р зүйлийн 106.1-д зааснаар “..өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах” нь зөвхөн хууль бус эзэмшигчид хамаарах тул иргэн Б нь иргэн Н-ээс уг автомашиныг шаардах эрхгүй байна.

Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос https://shuukh.mn/single_case/134699?daterange=2024-01-01%20-%202024-05-31&id=1&court_cat=1&bb=1

Тоймыг бэлтгэсэн: Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П. Болормаа