ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙХ ЗОРИЛГООР ИХ ХЭМЖЭЭНИЙ ТАТВАР НОГДОХ ЭД ХӨРӨНГИЙГ НУУСАН ЭТГЭЭДЭД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВ
2024-10-22 Админ Хандсан тоо: 25 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: 2024 оны 06 сарын 20-ны өдөр 2024/ШЦТ/67
Тоймын дугаар, огноо: 2024.07.09
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно
Агуулга: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Б-г татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Б нь Замын-Үүд дэх гаалийн газрын Автозам шалган нэвтрүүлэх цогцолбор-1 гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ нийт 46 нэр төрлийн 85 төрлийн хэлбэр дүрстэй 265,816,389.85 төгрөгийн эд хөрөнгийг нууж 60,178,680.77 төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Б-г татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг зориуд буюу санаатайгаар нуусан гэм буруутай гэж шүүх үзсэн.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар иргэн хуулиар оногдуулсан албан татвар төлөх нь Монгол улсын иргэний ёсчлон биелүүлбэл зохих үндсэн үүрэгийн нэг болгон хуульчилсан байдаг. Татвар ногдох их хэмжээний эд хөрөнгийг биедээ болон тээшиндээ нуух замаар гаальд мэдүүлэхгүйгээр татвараас зайлсхийсэн Б-гийн идэвхтэй үйлдлээр тухайн хэрэг үйлдэгдсэн болно.
Б нь гаалийн хяналтын бүсээр нэвтрэх үедээ нийт 46 нэр төрлийн эд зүйлийг Монгол Улсад оруулж ирсэн боловч 265,816,389.85 төгрөгт ногдох гаалийн 60,178,680.77 төгрөгийн татварыг Замын-Үүд дэх Гаалийн газарт мэдүүлээгүй буюу Монгол Улсын үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй үйлдэл гэж үзсэн.
Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 265,816,389.85 төгрөгт ногдох гаалийн 60,178,680.77 төгрөгийн татварыг улсад төлсөн боловч гэм буруутай үйлдэлдээ эрүүгийн хариуцалага хүлээж шүүхээс түүнд татвар төлөгч хувь хүн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох эд хөрөнгийг нуусан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээ төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэсэн.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://www.court.zamin-uud.do.gov.mn/site/decision_full/51