ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГАДААДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЛГЭСНИЙ НӨХӨН ТӨЛБӨРИЙН 60-ААС ДООШГҮЙ ХУВИЙГ ТӨРӨӨС ШААРДАХ ЭРХТЭЙ
2024-06-17 Админ Хандсан тоо: 148 ХуваалцахТоймын төрөл: Шийдвэрийн тойм
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 118/ШШ2024/0015
Тоймын дугаар, огноо: 2024 оны 03 дугаар сарын 02-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
Санамж: Энэ тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Агуулга: Нэхэмжлэгч Б нь А аймгийн Засаг даргад холбогдуулж “гадаадад эмчилгээ хийлгэсний нөхөн төлбөрийн 60 хувь болох … төгрөгийг олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, … төгрөг олгохыг даалгах” нэхэмжлэл гаргажээ.
Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчид эмчилгээний нөхөх төлбөрийг олгохоор хуульчилсан ба Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан тухайн жилийн эмчилгээний төлбөрийн хэмжээнээс давсан хэсэг болон магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын шийдвэрээр гадаад оронд эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд зардлынх нь 60-аас доошгүй хувийг төр хариуцахаар заасан ба ингэхдээ Эрүүл мэндийн сайдын дэргэдэх гадаад оронд зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлаар санал гаргах орон тооны бус зөвлөл тухайн асуудлыг хэлэлцэн, шийдвэрийг харьяалагдах төсвийн захирагч буюу Засаг даргад албан бичгээр хүргүүлснийг үндэслэн төсвийн захирагч Төсвийн тухай хуульд заасан төсвийн зарлагын хэмнэлтээс хууль тогтоомжийн дагуу нөхөн төлөхөөр байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Шийдвэрийг бүтнээр харах цахим холбоос: https://shuukh.mn/single_case/15449?daterange=2024-01-01%20-%202024-04-30&id=1&court_cat=3&bb=1
Тоймыг бэлтгэсэн: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир