ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ТОЙМ
ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН ТУХАЙ
2024-06-17 Админ Хандсан тоо: 113 ХуваалцахШийдвэрийн дугаар: 2024/ЦХШЗ/34
Тоймын дугаар: №.3 2024.06.03
Дорноговь аймгийн прокуророос Б-д холбогдуулан хүн байнга амьдрах, зориулалттай орон байранд нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Яллагдагч Б нь яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаандаа 2024 оны 02 сарын 16-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан боловч уг хугацаандаа буюу 2024 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө М-ийн эзэмшлийн 400 тоот, Ж-ийн эзэмшлийн 200 тоот, Э-ийн эзэмшлийн 500 тоот байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэгт холбогдсон байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн,…” гэсэн үндэслэлээр яллагдагч Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулахаар ирүүлсэн прокурорын санал үндэслэлтэй гэж үзэж 1 сарын хугацаагаар цагдан хорьж шийдвэрлэв.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тоймыг бэлтгэсэн: Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн