Цахим номын сан
Зээлийн шимтгэлтэй холбоотой маргааны судалгаа
2025-04-09Судалгааны ажлын хүрээнд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд тусгагдсан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээлдэгч нартай байгуулж буй зээлийн гэрээ, түүнд тусгагдаж буй “зээлийн шимтгэл”-ийн зохицуулалт нь хуульд нийцсэн эсэх болон “зээлийн шимтгэл”-ийн зохицуулалт хүчин төгөлдөр эсэх, тухайн зохицуулалтын үүсэл, үндэслэлийн талаар дотоодын эрх зүйн эх сурвалж болох хууль тогтоомж, Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан журмаас судлахын зэрэгцээ Монгол Улсын арилжааны банкнаас зээлдэгч нартай байгуулж буй гэрээнд тусгагдсан “зээлийн шимтгэл”-ийн зохицуулалт нь гэрээний стандарт нөхцөлд хамаарах эсэх тухай авч үзэх болно.
Мөн бусад гадаад улсад банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээг хэрхэн байгуулдаг, “зээлийн шимтгэл”-ийн нөхцөл тусгагддаг эсэх, тусгагддаг бол түүний хувь хэмжээг хэрхэн тогтоодог талаар харьцуулан судлав.