Сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн талаарх судалгаа
2025-04-09
Ном хэлбэрээр үзэх

Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 онд батлагдсантай холбоотойгоор холбогдох салбар хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн дагуу “сэтгэл санааны хохирол” болон “сэтгэцэд учирсан хор уршиг” гэх ойлголтын агуулга, түүний харилцаа, хамаарлыг нарийвчлан судлах хэрэгцээ, шаардлага үүссэн билээ.

Үүнтэй холбогдуулан Иргэний хуульд тусгагдсан “сэтгэл санааны хохирол”, Шүүх шинжилгээний тухай хуульд тусгагдсан “сэтгэцэд учирсан хор уршиг” гэх ойлголтуудын ялгаа зааг, сэтгэл санаанд учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг бусад улсад ямар аргачлалаар хэрхэн тооцоолдог талаар дэлгэрүүлэн судлав.