Монголын төр, эрх зүй (110)
2025-01-13
Ном хэлбэрээр үзэх

Шүүхийн академиас эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр, эрх зүй” сэтгүүлийн 2024 оны 4-р улирлын 110 дахь тусгай дугаар англи хэл дээр хэвлэгдэн гарлаа.

Энэхүү тусгай дугаар нь Захиргааны хэргийн шүүх үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Захиргааны эрх зүйн системчлэл, хэрэглээ: Харилцан хамаарал’’ сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүлсэн зочдын эрдэм шинжилгээний өгүүллэгүүд болон тус хурлын хөтөлбөрийг бүрэн эхээрээ багтсанаараа онцлогтой байна.