Гадаадын зарим орны шүүхийн тогтолцоо
2024-12-27
Ном хэлбэрээр үзэх

Шүүхийн академийн Судалгааны төвөөс нийт 16 улсын шүүхийн тогтолцооны талаар танилцуулсан “Гадаадын зарим орны шүүхийн тогтолцоо” гарын авлагыг эрхлэн гаргалаа.

Тус гарын авлага нь Эх газрын эрх зүйн бүлд хамаарах Франц, ХБНГУ, БНСУ, Япон, Эстони, Австри улсуудын; Жишгийн эрх зүйн бүлд хамаарах Австрали, ИБУИНХУ, АНУ, Шинэ Зеланд, Канад, Сингапур улсуудын; Социалист эрх зүйн бүлд хамаарах БНХАУ, Пост социалист орнуудын төлөөлөл болох ОХУ, Польш, Узбекистан улсуудын шүүхийн тогтолцоо, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх харьяалал, хяналтын шатны шүүхийн бүрэлдэхүүн, хяналтын журмаар гомдол хянан шийдвэрлэх тогтолцооны талаарх зохицуулалт, практикийг харьцуулан судалсан бүтээл юм.