Цахим номын сан
Цахим номын сан
2024-10-14Улсын дээд шүүхээс эрхлэн гаргаж ирсэн “Монголын төр эрх зүй” сэтгүүл 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаар захирамжаар сэтгүүлийн зөвлөл, эрхлэн гаргах журам шинэчлэгдэн батлагдаж улмаар Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академиас эрхлэн гаргах болсон.
Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны шилдэг бүтээлүүдийг хэвлэн нийтэлдэг мэргэжлийн, эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр эрх зүй” сэтгүүлийн 109 дэх дугаар буюу 2024 оны 3-р улирлын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Сэтгүүлийг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн номын сангаас хэвлэмэл хувилбараар тус тус уншиж танилцах боломжтой.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ