Монголын төр, эрх зүй (100 )
2022-04-26
Ном хэлбэрээр үзэх

        Улсын дээд шүүхээс эрхлэн гаргаж ирсэн “Монголын төр эрх зүй” сэтгүүл 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 36 дугаар захирамжаар сэтгүүлийн зөвлөл, эрхлэн гаргах журам шинэчлэгдэн батлагдаж улмаар Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс эрхлэн гаргах болсон.

     Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны шилдэг бүтээлүүдийг хэвлэн нийтэлдэг  мэргэжлийн, эрдэм шинжилгээний улирал тутмын “Монголын төр эрх зүй” сэтгүүлийн 100 дахь дугаар буюу 2022 оны 1,2-р улирлын шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Сэтгүүлийг Улсын дээд  шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их сургуулийн номын сангаас хэвлэмэл хувилбараар тус тус уншиж танилцах боломжтой.         

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ